Цаг үеийн мэдээ

2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нурууны өврөөс эхтэй Түй, Шаргалжуут, Онги, Цагаантуруут, арын Орхон гол Орхон сум /Сэлэнгэ/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.  

Орхон/Сүхбаатар/, Хараа /Дархан/, Туул / Улаанбаатар-Алтанбулаг / Онон, Эг, Улз /Дашбалбар-Эрээнцав/, Хэрлэн /Хонгон- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна. 

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн / Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Халх /Ялалт баг/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-175 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. 

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Таны сурталчилгаа