Цаг үеийн мэдээ

Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд нийслэлийн нутаг дэвсгэрээс ашигласан түгээмэл тархацтай малтмал олборлосон карьерын техникийн нөхөн сэргээлт хийгдэж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилга угсралтын ажлын нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 37.283 км авто замын ажлыг “Арж капитал” ХХК нь хийж гүйцэтгэсэн. 

Тус замын ажилд шаардлагатай дайрга шороог Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 8 байршлын 27.6 га талбайгаас тус компани нь авч ашигласан бөгөөд 2023-2024 онд эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлүүлэн, гүйцэтгэж байна.

Манай байгууллагаас томилогдсон ажлын хэсэг нь нөхөн сэргээлт хийж буй үйл явцтай танилцаж, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, эвдэрсэн газрыг ургамалжуулах ерөнхий шаардлагуудын дагуу нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх талаар аргазүйн заавар, зөвлөгөөг өгч ажиллалаа.

Нөхөн сэргээлтийн ажлыг 2024 онд багтаан бүрэн хийж дуусган, нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөхийг тухайн компанид үүрэг даалгавар болгон өгөөд байна.

Таны сурталчилгаа