Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвх, санаачилгатай ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өнөөдөр гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 11 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 22 хүн, Алтан гадас одонгоор 31 хүн, Цэргийн гавьяаны одонгоор 1 хүн, Төрийн албаны "Тэргүүний ажилтан" тэмдгээр 1 хүн тус тус шагнагдав.
Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Номун” Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Э.Пүрэвсүрэн тэргүүтэй 5 хүн, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр “Зинт фарм” эмийн сангийн захиалга хүлээн авагч Б.Хажидмаа тэргүүтэй 5 хүн тус тус шагнагдлаа.