Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замд үер буусан тул аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаалаа.
Тодруулбал, аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрийн 15:00 цагаас маргааш буюу 2024 оны наймдугаар сарын 10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангаж ажиллана.