Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сайн муу ээлжлэн ирэх ч сайнд нь хөөрч гүйн, мууд нь сэтгэлээ газарт унагах хэрэггүй. Гэвч бүх зүйлийг сэтгэлийн хөөрлөөр шийдэх нь танд ирэх боломжийг ч хааж болзошгүй тул аливаа зүйлд нухацтай бодож, хянуур хандахыг зөвлөж байна. Эхлүүлсэн ажил тань амжилтын хонхыг цохих болно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын явдал өрнөл, асуудал хосолно. 

Үхэр: Аливаа хөрөнгө оруулалт болон ихээхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил хэрэгт маш анхаарал болгоомжтой хандаарай. Аливаа зүйлд тохирох цаг хугацааг хүлээж байж ашигтай, хэрэгтэй цагтаа итгэл төгс хөдлөх хэрэгтэй. Томилолт болон аялал зугаалгаа жаахан хойшлуулахад гэмгүй. Хэрэв танд өвөрмөц санаа байгаа бол шинэ хэтийн төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. 

Ихэр: Бодсон санасан ихэнх зүйл саадгүй бүтнэ. Бусдын заасан замаар бүү яв. Амьдралаа эрсдэлд оруулж магадгүй байсан ч өөртөө итгэлтэй байж, зоригтой шийдвэр гарган хэрэгжүүл. Эргэн тойрны хүмүүстэй эелдэг найрсаг хандвал олон хүний талархлыг хүртэнэ. Ажил хэргийн холбоотой түнш болон хамтрагчийнхаа хүрээг тэлнэ. 

Мэлхий: Сэтгэлээр унах нь үзэгдэл ажил хэргийн болон хувийн харилцаанаас үүдэлтэй байна. Та амьдралд бууж өгөлгүй олон сайхан боломжуудыг олж харахыг хичээ. Аав ээждээ очиж хайр энхрийллийг нь хүртэхийг хүснэ. Та өөрийгөө нялх хүүхэд шиг мэдрэх болно. Аливаа таагүй нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй. Найз нөхөдтэйгөө уулзаж, агаар салхинд гарах нь танд ихээхэн таатай мэдрэмжийг төрүүлэх болно. 

Арслан: Ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах үйл ажиллагаа төлөвлөх ч өмнөх амьдралдаа гэнэтийн шийдвэрээр өөрчлөх шаардлагагүй байж магадгүй. Хайртай хүнээ гомдоосон бол уучлал гуйх нь сэтгэлийн дотор нуугдсан зүйлийг ил гаргахад тусална. Хуучны танил тань ажил хэргийн харилцаанаас хамааран амьдралд тань гарч ирэх болно. Ажил хэргийн ахиц сайн байх тул сэтгэл санаа тайван байна. 

Охин: Аливаа тайлан тооцоог сайтар хянаж алдаа гаргахаас сэрэмжил. Хайнга, хэнэггүй байдлаасаа болж буруу дүгнэлтэд хүрч болзошгүй. Илэн далангүй байдал гэдэг нь бусдад юу ч үлдээлгүй бүхнээ дэлгэж тавь гэсэн үг биш гэдгийг ухаараарай. Та өөрийн зорилго, тэмүүлэл чин хүслийнхээ төлөө уйгагүй тэмцэгч гэдгээ харуулах цаг ирсэн байна. 

Жинлүүр: Ажил хэргийн хувьд тооцоолоогүй, төсөөлөөгүй саад бэрхшээл тулгарна. Хамгийн итгэлтэй хүнээсээ хууран мэхлэлтийг олж харна. Бусдыг уучлахад хүнд байх ч эерэг хандлага байдлыг хэвийн болгож болзошгүй. Аливаа зүйлд хүлээцтэй тайвнаар хандвал бүх зүйлийн учир олдоно. Мэргэжлийн хүрээнд өөрийн нэр төрөө сэвтээхгүй авч үлдэж чадна. 

Хилэнц: Агаарт гарч сайхан аялж, зугаалах хүсэл төрнө. Гэр бүл найз нөхдийн хүрээнд багахан хэмжээний баяр, уулзалт зохион байгуулах бололтой. Хувийн амьдралаа дээшлүүлэхийн тулд гэр бүлийн асуудлаа хурдан шийд. Сонирхолтой төлөвлөгөө боловсруул. Амралтын өдрийг бүхэлдээ гэр бүлдээ зориулаарай. 

Нум: Сэтгэл санааны хувьд тайван байх нь өөрийн хүч чадлаа олон зүйлд хуваарилах боломж олгоно. Харин хайхрамжгүй, анхаарал сул байснаас үүдэн ажил хэрэг тань бүтэлгүйтэж мэднэ. Буруугаар ойлгох хэн нэгний хараанд өртөх магадлалтай байна. Ямар нэгэн таагүй асуудалд орохгүйн тулд эрч хүчээ гамна, эрүүл мэнддээ сайн анхаарч сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Зарим нэг гэнэтийн үйл явдал нь таагүй байдлыг авчирч болзошгүй. 

Матар: Идэвхтэй ажил хайж байгаа хүмүүс таатай хариу авна. Сонгосон салбарт тань тууштай байдал, харилцааны чадвар ихээхэн нөлөө үзүүлнэ. Хэрэв та өөрчлөлт хийх гэж байгаа бол анхаарал болгоомжоо орхигдуулж болохгүй. Ямар ч зүйлд шунаг сэтгэлээр хандахгүй байхыг зөвлөж байна. Өөрийн хир хэмжээгээ мэдэж байх нь илүүдэхгүй. 

Хумх: Өөрийгөө хэт дөвийлгөх үзлээсээ салж чадвал таны хүрээлэл нэмэгдэж, байр суурь тань урагштай байх болно. Харин буруу хандлага тань бусдыг өөрөөсөө холдуулахад хүргэнэ. Хүч хөдөлмөрөө зөвхөн ажилдаа зориулсан хэвээр байвал боловсрол мэдлэгээ ахиулах боломж хаагдмал болно. Иймээс өөртөө цаг заавал гаргаарай. 

Загас: Элдэв хүмүүсийн өдөөн хатгалгад өртөх, хов живийг дэвэргэх зэрэг нь танд маш муу үр дагаврыг авчрах тул өөрийгөө тийм хүмүүсээс тусгаарласан ч илүүдэхгүй. Зарим хүмүүс амаргүй сонголтын зааг дээр ирсэн байна. Өөрийн чадварыг үзүүлж, боломжоо таниулж чадсан бол сандрах хэрэггүй.

Таны сурталчилгаа