Японы Токаи, Тонанкай, Нанкай, Хюганонада гэсэн 4 бүсийг нэгтгэн “Нанкай Трап мега-газар хөдлөлтийн бүс” гэж үздэг.
Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо”-ноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80% гэж тооцоолжээ. Газар хөдлөлтийн төв нь Шизүокагийн Суруга булан, Кюүшюү орчмын далайн гүн байх бөгөөд газар хөдлөлтийн хамгийн их хүч Нагоя, Токушимад 7 балл, Осака орчимд 6 ба түүнээс дээш балл байх болно. 10 жилийн өмнө хийгдсэн хохирлын урьдчилсан таамаглалаар Японы зүүн хэсэг болон баруун хэсгийн ихэнх бүс нутагт асар хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 30 метрээс дээш өндөртэй асар том цунами үүсэж, далайн эргийн бүс нутгууд цүнамид нэрвэгдэнэ. Сүүлийн үед гаргасан тооцоогоор 230 мянга орчим хүн амь үрэгдэж, 2.09 сая орчим барилга байшин барилга нурж, гал түймэрт өртөх буюу сүйрэх магадлалтай гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс