Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори”-ын үйл ажиллагаатай танилцаж дараах үүрэг чиглэлийг өглөө.

- Мал амьтны сүү, эмийн хэрэглээнд  эм, биобэлдмэлийн үлдэгдэл байгаа талаарх судалгаа шинжилгээний ажилд МЭЕГ болон УМЭАЦТЛ-тай цаашид хамтран ажиллана

- Хортон шавж болон бактобромадиолон /мэрэгчтэй тэмцэх/ бэлдмэлд сорилт шинжилгээ хийсэн үр дүнгийн судалгаа боловсруулна 

- Малын эм, биобэлдмэл вакцины импортоор орж ирсэн бүтээгдэхүүний олон улсын харьцуулалт, судалгаан дээр тулгуурлаж ажиллана 

- Мэргэжилтнүүд малын эм, биобэлдмэлийн сорилт шинжилгээнд тэнцсэн бүтээгдэхүүний дархлааны үргэлжлэх хугацаа, хор нөлөө байгаа талаарх нарийвчилсан судалгаа хийж ажиллаж байна.

Таны сурталчилгаа