Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутгаар 08.09-ний өдрийн 01:40 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автсан ,техник хэрэгсэл нь эвдэрсэн, шаварт суусан дуудлага маш их ирж байна. Цаашид ч энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо ихсэх хандлагатай байна. 

Тиймээс иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, шаардлагагүй тохилдолд холын замд гарахгүй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Таны сурталчилгаа