Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар  борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм.  Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.

Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь Ногоон нуурыг Их тойруутай холбосон хөдөлгөөнтэй, ачаалал ихтэй туслах зам. Их хэмжээний бороотой өдрүүдэд уг авто зам дагуу их хэмжээний ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ГУББГ-аас шугам угсралтын зураг төслийг гаргаж, угсралтын ажлыг өнөөдөр эхлүүллээ” гэв.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг 24 цагаар хийж, гүйцэтгэх юм.

Таны сурталчилгаа