Үндэсний Статистикийн Хорооны холбогдох газар, хэлтсийн 15 албан хаагч албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцож байна. Энэ сарын 12-16-ыг дуустал үргэлжлэх энэхүү сургалт нь БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар “Монгол Улсын статистикийн чадавхыг бэхжүүлэх КОСТАТ-АХБ-ны хамтарсан төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.