Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөхөөр Хуягийн Номингэрэлийг томиллоо.

Хуульч Хуягийн Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжил, Төв Европын Их Сургууль Үндсэн хуулийн эрх зүйн магистр зэрэг эзэмшсэн.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Монголын Хуульчдын холбоог байгуулах, Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм боловсруулж батлуулах, Хуульчийн мэргэжлийн шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хариуцаж ажилласан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл зэрэг 20 орчим хууль, журмын төсөл боловсруулалцаж ажилласан туршлагатай.

Олон улсын хөгжлийн байгууллагууд, дотоодын ТББ-дад ардчилсан ёс, хүний эрх, жендерийн тэгш байдлын чиглэлээр төслийн менежмент  болон судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, бодлогын нөлөөллийн ажил явуулж ирсэн 17 жилийн туршлагатай.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 

“МОНФЕМНЕТ” Үндэсний сүлжээ ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, тус байгууллагын хэрэгжүүлж байгаа Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын сүлжээний зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай Ардчилсан намын өмнөө барих хуульчдын төлөөлөл билээ. 

Таны сурталчилгаа