Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “НҮБ-ын ажиглагч офицерын дамжаа”-г 2024 оны есдүгээр сарын 9-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулна. 

Дамжаанд суралцах хүсэлтэй цэргийн алба хаагчид ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэст дараах материалыг бүрдүүлж, 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн дотор дараах шаардлагын дагуу бүрдүүлж өгнө.

Үүнд: 

1.Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл,

2.Жолооны үнэмлэхийн хуулбар,

3.Товч судалгаа, 

Тавигдах шаардлага:

1.Англи хэлний ахисан дунд шатны мэдлэгтэй (ALCPT, ECL 70-аас дээш оноотой),

2. Цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байх,

Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЭДЦХАХ-ийн [email protected] цахим шуудангаар болон /3679, 70152660/ дугаарын утсанд холбогдож тодруулах юм.

Таны сурталчилгаа