Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам хүсэлтээ хүргүүллээ.

Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан байдаг. Үүний дагуу аймаг, сум, дүүргийн Ардчилсан намаас "Орон нутгийн ээлжит 9 дэх удаагийн сонгууль"-д оролцох хүсэлтээ сонгуулийн хороонд хуулийн хугацаанд нь хүргүүллээ.

Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргана

Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна.

Таны сурталчилгаа