Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны Бүсчилсэн хөгжил, аж үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр Дармаагийн Амарбаясгалан томилогдлоо.
Д.Амарбаясгалан нь Сэтгэл зүйч-судлаач, Эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
Монголын Социал Демократ намын дэргэдэх “Залуу Лидер” клубийн зохион байгуулагч, МСДН-ын дэргэдэх “Залуу Лидер” клубийн гүйцэтгэх захирал, “Амна сервис” ХХК-ийн ерөнхий захирал, “Бизнес Майнд” ХХК-ийн ерөнхий захирал, БОАЖЯ-ны сайдын хэвлэлийн төлөөлөгч, сайдын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, “Тайга Интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Д.Амарбаясгалан нь 1996 оноос хойш намын анхан, дунд болон төлөөллийн төв байгууллагуудад сонгогдон ажиллаж байсан бөгөөд намын дэргэдэх залуучуудын байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажиллаж нийгэмд чиглэсэн олон ажлуудыг удирдан зохион байгуулж байсан. Түүнээс гадна бизнесийн салбарт хэрэгжиж буй олон төслүүдэд зөвлөхөөр ажилласны дотор зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд болон хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ТЭЗҮ, суурь судалгаа, төслийн үзэл баримтлалын судалгааны ажлуудыг ахалж ажилласан туршлагатай.
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, “Ардчилал Академи” ТББ-ын тэргүүнээр ажилладаг.