Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны Олон нийтийн харилцааны зөвлөхөөр Жадамбаагийн Отгонбаяр томилогдлоо.
Ж.Отгонбаяр нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Олон улсын тээврийн удирдлагын мэргэжлээр, Харвардын их сургуулийн СЕО хөтөлбөрийг Менежментийн Удирдлага чиглэлээр дүүргэсэн.
“Гэрэл” медиа Группийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захиралаар ажиллаж байсан. “Info 105.5” радиогийн Ерөнхий продюсер, “NTV” телевизийн найруулагч, продюссер, “N” энтертаймент студийн ерөнхий захирал “Эх Орон” телевизийн Гүйцэтгэх захирал, “Парламент” суваг телевизийн Ерөнхий захиралаар тус тус ажиллаж байсан.
Жадамбаагийн Отгонбаяр нь "Хор баяртай", "Авилагын эсрэг Нэгдье", “Нэг хором", "Найз байя" зэрэг 10 гаруй нийгмийн сэтгэл зүйн нөлөөллийн төслүүдийг санаачлан гүйцэтгэж байсан. Үндэсний соёл амралтын хүрээлэн Ногоон парк төслийн зөвлөх, Монгол Улсын Засгийн газрын Олон нийтийн зөвлөх, Контент хөгжүүлэгч, “Мега төсөл Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө” олон нийтийн мэдлэг олгох хөтөлбөрийн санаачлагч зэрэг төр олон нийтийн олон төсөл хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байсан.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр ажилладаг.