2024 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амралтын өдрөө гэр бүлийн хүрээнд тайван сууж, ном уншиж, ойр дотнынхонтойгоо харилцаж өнгөрүүлээрэй. Таны содон сонголт, өвөрмөц сэтгэхүйтэй холбоотой зарим нэг зүйл олны анхаарлыг татаж магадгүй. Хэрэв та өөрийн хүсэл сонирхлоо баталж харуулж чадахгүй бол бусдын өмнө буруугаар ойлгогдож болзошгүйг анхаараарай. Хувийн амьдралдаа байж болох зарим нэг алдаа дутагдлыг засаж залруулах боломж бололцоо гарах тул эргэлзэлгүй ашиглаарай.
Үхэр: Хэт албархуу байдал, өчүүхэн зүйлийг дэвэргэж стрессдэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Та өөрт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болон гэмтэж бэртэж болзошгүй зүйлээс хол байх хэрэгтэй. Таны орлого зарлагын тэнцвэр алдагдаж тодорхой хэмжээнд асуудал үүсэж магадгүй. Төсөв тооцоогоо эхнээс нь хөөн тооцож үзэхэд илүүдэхгүй.
Ихэр: Энэ өдөр болзоонд явах, хайр дурлалын харилцаа үүсгэх зэрэгт таатай. Гэхдээ гэр бүлийн асуудал болон ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцсоноос болоод сэтгэл тань тавгүйрнэ. Ойлгомжгүй харилцаа, үл ойлголцлоос болж харилцаагаа бүрмөсөн таслахад хүрч мэдэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Хэт сэтгэл хөдлөлд автах юм бол хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна.
Мэлхий: Хувь тавилан таны сэтгэлийн хатыг шалгана. Өөрт тулгарсан сорилтын өмнө бат зогсох хэрэгтэй. Хэрүүл маргааныг даруй зогсоохгүй бол хязгаартаа хүртэл хурцадна. Магадгүй шийдэгдээгүй асуудал, хойш тавьсан ажил таныг эргүүлэгт оруулж мэдэх юм. Хариуцан хийж буй, оролцож буй бүх ажилдаа хянамгай байхыг зөвлөж байна.
Арслан: Төлөвлөсөн ажил, ялангуяа хүнд хүчир шийдвэр тэр дороо биелэхгүй. Та бусдын тусламж дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Хувийн амьдралаа дээшлүүлэхээр хийсэн оролдлого тань бүтэл муутай болсон ч таныг хайртай хүн тань ойлгож урам хайрлан, дэмнэж туслах болно. Өөрийн бардам зангаа орхиж буулт хийх нь хамгийн зөв алхам байх болно.
Охин: Хайртай хүнийхээ үгийг даган, зөвлөлдсөн бүхэн бүтэмжтэй байхаас гадна ийм байдлаар таны хувьд эрсдэлээс тойрон гарч чадна. Таны сэтгэл санаа өөдрөг сайхан, хүч чадлаар дүүрэн байх бололтой. Ямар ч үед сэтгэлийн хөдлөлөө барьж, асуудалд тайван хандах хэрэгтэй. Найз нөхдийн зүгээс ирэх зөвлөгөөг халуун дотноор хүлээн аваарай.
Жинлүүр: Өнөөдөр болгоомжтой, бодлоготой байх хэрэгтэй. Хир зэрэг тэвчээр хатуужилтай байхаас хамаарч ажил хэрэг, амжилт бүтээлийн зам мөр тань тодорно. Ямар нэг гэнэтийн саад тотгор гарах боловч тойрон буй хүмүүстэйгээ харилцаа холбоогоо бататгаж, эд хөрөнгө, мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна.
Хилэнц: Амралтын өдрийг зочид гийчин ихтэй өнгөрүүлнэ. Ахмад настан болон ямар нэг арга хэмжээнд зорин ирэгсдийн хөлд дарагдах бололтой. Энэ өдөр олны дунд үг хэлээ цэгнэж, биеэ зөв авч явахыг од эрхэс зөвлөж байна. Хэнэггүй, бодолгүй хэлсэн үг яриа бусдын сэтгэлд сэв суулгаж магадгүй.
Нум: Хувийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс захиалга ихээр авч, ачаалал ихтэй байна. Ажлаа амжуулсан ч ар гэрийн асуудал давхцан танд амрах чөлөө өгөхгүй. Таны нэмэлт орлого гэр бүлийнхний хувьд хамгийн таатай боломжуудын нэг юм. Ганц бие хүмүүс сэтгэл зүрхээ өгөх хүнээ олж, хайр дурлалдаа умбан жижиг сажиг ямар ч асуудлыг үл тоох болно.
Матар: Гэр бүл, үр хүүхдэдээ бүхий л цаг хугацаагаа зориул. Хэрэв та хатуу чанга байдлаа өөрчилж, асуудалд арай өөр өнцгөөс хандаж чадвал та бүгдийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн зайлшгүй болж чадна. Өнөөдөр гэр бүлийн хүрээнд бяцхан баяр тэмдэглэж мартагдахааргүй дурсамжийг бүтээ. Бүхий л эерэг, хайр дүүрэн уур амьсгалыг удаан хадгалахыг хичээгээрэй.
Хумх: Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хариуцлага тооцох явдал гарч болзошгүй тул түүнийгээ хэтрүүлэн ашиглах хэрэггүй. Үг үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байж чадвал таны амжилтын нэг хэсэг байх болно. Санхүүгийн гол түлхэх хүч болох учиртай ажил хэрэг нэлээд удааширч таны сэтгэлийг зовоох болно. Гэхдээ нөхцөл байдал ерөнхийдөө таны хяналтад байсаар байна.
Загас: Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хариуцлага тооцох явдал гарч болзошгүй тул түүнийгээ хэтрүүлэн ашиглах хэрэггүй. Үг үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байж чадвал таны амжилтын нэг хэсэг байх болно. Санхүүгийн гол түлхэх хүч болох учиртай ажил хэрэг нэлээд удааширч таны сэтгэлийг зовоох болно. Гэхдээ нөхцөл байдал ерөнхийдөө таны хяналтад байсаар байна.