Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох АНУ-д төрсөн Мариа Браняс Морера 117 насандаа таалал төгссөнийг ар гэрийнхэн нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр 117 нас 168 хоногтойдоо нас барсныг батлан Гиннесийн дээд амжилтын цахим хуудаснаас /GWR/ мэдэгдэл гаргасан байна. Талийгаач бол дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр нас зооглосон найм дахь хүн юм.
110-аас дээш настай хүмүүсийн талаарх мэдээллийг эмхэтгэдэг шинжлэх ухааны ашгийн бус байгууллага болох Геронтологийн судалгааны группийн мэдээллээр, одоо дэлхий дээр амьдарч буй хамгийн өндөр настай хүн бол 116 настай Томико Итоока гэдэг япон эмэгтэй юм. Харин дэлхийн хамгийн өндөр насалсан хүн бол Жанна Луиза Калмент гэдэг франц эмэгтэй ажээ. 1875 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн тэрбээр 122 нас 164 хоног насалсан гэдгийг Гиннесийн номд тэмдэглэжээ.
Jargal
2024-08-21
Saihan nasaljee Zub hoolloj eryyl amidarchee