Цаг үеийн мэдээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сард /2024.01/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 хүнд торгуулийн ял оногдуулсан байдаг.

Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд /2024.08.22/-нд  болно

Таны сурталчилгаа