Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain Улаанбаатар хотноо тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл тус тоглолтын бас нэгэн сюрприз задарч, БНСУ-ын алдарт 2NE1 хамтлагийн нэгэн гишүүн RAIN-ий тоглолтод оролцох болсон талаар  Evandis Entertainment-ыхан зарлав. Чухам хэн нь ирэх бол гэдэг к-поп сонирхогчид болон Rain-ийн шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаад байна. Харин Evandis Entertainment-ынхан 2NE1 хамтлагаас хэн нь ирэхийг өнөөдөр орой зарлах юм байна.

Өмнөд Солонгосын алдарт "2NE1" хамтлаг 15 жилийн ойгоороо эргэн нэгдэж, аялан тоглолтоо хийхээр болсныг "YG энтертайнмент"-аас мэдээлж байв. Тус хамтлагийн ахлагч  CL болон Minji, Park Bom, Sandy нарын хэн нь монголын фэнүүдтэйгээ уулзах бол.

Evandis Entertainment"-ын зохион байгуулж буй тус тоглолт 2024 оны есдүгээр сарын 15-нд Hit park-д болох юм.

Дашрамд дурдахад, Jung Ji Hoon-н буюу Rain нь долоон цомог, 28 сингл албум гаргаж байсан бөгөөд дэлхий даяар нийтдээ 20 гаруй улсад өөрийн бие даасан тоглолтоо хийж байжээ.

Таны сурталчилгаа