Цаг үеийн мэдээ

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Бангладеш улсын өмнөд хэсгийн 300.000 гаруй оршин суугч үерт өртөж, олон зуун байшин усанд живж, оршин суугчид амь аврагдахын тулд дээвэр дээрээ гарч, аврах ажиллагаа зохион байгуулах хүртэл хэд хоног тэндээ гацсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Харин Энэтхэгийн Трипура мужид 11 иргэн, Бангладеш улсад хоёр иргэн амь насаа алджээ. Трипура хотод 64.000 гаруй иргэн түр хорогдох байрны хомсдолтой байгаа талаар мужийн яаралтай тусламжийн төвөөс мэдээлсэн байна.

Сүүлийн хэдэн сарын турш Өмнөд Азийн улс орнуудад хүчтэй аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалтын улмаас олон зуун хүний аминд хүрч, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж, улмаар дэд бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа аж. 

Хэдийгээр тус бүс нутагт хур тундасны улирал хэдий ч хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт нь  цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг улам даамжруулж, гамшгийн хэмжээнд хүргэж байна гэж судлаачид онцоллоо.

Таны сурталчилгаа