Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг дотоодод зохион байгуулах чиг үүрэгтэй илгээгч цорын ганц хууль ёсны байгууллага бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар юм. Тэгвэл энэ жил буюу 2024 онд тус улсад гэрээтээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хариу гарсан байна.

Солонгос хэлний шалгалтдаа тэнцсэн иргэд дараагийн шат буюу ур чадварын шалгалтыг маргаашаас эхлэн гурав хоногт өгөх аж. Тодруулбал, наймдугаар сарын 27, 28, 29-ний өдөр Монгол-Солонгосын политехникийн хичээлийн төв байранд тус шалгалтыг авна гэжээ.

Шалгуулагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим хуудаст нийтлэгдсэн шалгалтын хуваарийн цагаас хоцролгүй, өөрийн бичиг баримтаа биедээ авч ирэхийг шалгалтын комиссоос зөвлөж байна.

Таны сурталчилгаа