Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Амралтын өдөр боловч бүх зүйл дээр эрч хүчтэй, санаачилгатай байх шаардлага тулгарна. Зарим үйл явдлыг хурдан хариу үйлдлээр зохицуулах хэрэгтэй бололтой. Хайртай хүмүүстээ халамж анхаарал тавих хэрэгцээ нэмэгдэнэ. Ахмад хүмүүсийн зөвлөгөө амьдралд тань урьд урьдынхаас илүү хэрэг болно. Албан томилолт хүлээн авах магадлалтай үе. 

Үхэр: Оюун ухаан сайжрах тул уран бүтээл туурвихад тааламжтай. Зохиолч хүмүүс ном бичих онгод хөглөгдөнө. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх тал дээр санаачилгатай бай. Заримдаа нарийн төлөвлөгөө гаргасан ч мухардалд орж болзошгүй. Сэтгэлийн тэнхээтэй байж бусдыг хүндэтгэх, хайртай хүмүүстээ энэрэнгүй хандах зэргийг од эрхэс зөвлөж байна. 

Ихэр: Аливаа нөхцөл байдалд хурдан зохицох хэрэгтэй. Олны хөлийн газар өөрийгөө зөв авч явах нь чухал үе. Бусдын үгэнд хэт эмзэглэх хэрэггүй. Зарим хүмүүсийн үйлдэл ойлгомжгүй байх боловч өөрийн үзэл бодлоо сайтар хамгаал. Хэдийгээр алдар нэртэй хүн танд хандан зөвлөгөө өгч болох ч өнөөдөр бусдыг хэт аялдан дагалдах хэрэггүй. Дотоод мэдрэмжээ илүү сонсоорой. 

Мэлхий: Эргэн тойрны хүмүүст дур булаам гадаад төрхөө гайхуулна. Бүхий л хүний харц тань дээр тусаж, од мэт өөрийгөө мэдэрнэ. Ажил хэрэг хурдан бүтэж, ямар ажлын ард төвөггүй гарч чадна. Гэхдээ төлөвлөсөн ажлаа бүтээхийн тулд нэлээд нөлөө бүхий эрх мэдэлтэнтэй уулзаж ярилцах шаардлага тулгарч магадгүй. Бусдын буруу арга замыг дагах хэрэггүй. 

Арслан: Өөрийн байр суурийг зөв илэрхийл. Бусдын бурууг өөртөө хүлээн авах хэрэггүй. Шударга үнэний талд зогсох үед ганцаардах мэдрэмжийг авна. Гэхдээ өөрийн баримталдаг үзэл бодолдоо үнэнч байж, ёс суртахуунаа өндөрт өргөдөг хүмүүс хэзээ нэг өдөр хувь заяаны өгөөмөр хайр хишгийг хүлээн авах болно. 

Охин: Санхүүгийн байдал тогтвортой нэг хэсэгтээ санаа зовох зүйлгүй байна. Далд авьяас илэрч олон хүнийг бишрүүлнэ.Бусдыг удирдан залах, чиглүүлэх чадвартайгаа харуулах үе. Ямар ч үед ашиггүй зардал гаргалгүй аль болох хуримтлал бий болгож заншвал гэнэтийн саад бэрхшээлийг хялбархан давж чадна. 

Жинлүүр: Жижиг асуудлаас ч болж сэтгэл санаа хямарч магадгүй тул өөрийгөө цэнэж, аливаа таагүй зүйлд орооцолдохгүй байхыг зөвлөж байна. Биеэ барих байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Цаг үрсэн хоосон ярианаас зайлсхий. Хайрын харилцаандаа анхааралтай байх хэрэгтэй. Хосууд эмзэг сэдвээр хоорондоо ярилцахаас зайлсхий. 

Хилэнц: Олныг хамарсан арга хэмжээ ихэснэ. Биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар. Ганц бие хүмүүс сохор болзоонд тэгтлээ татагдах хэрэггүй бололтой. Сэтгэл санаагаа тогтвортой байхад анхаар. Хувийн амьдралд тань сайнаар нөлөөлөх зөвлөгөөг анхааралтай сонсох үе. Залуу хүмүүсийн зарим чухал мөрөөдөл биелэх боломж гарна. 

Нум: Гэр бүлийн хүрээнд ойрхон аялалд явах, салхинд гарах зэрэг нь бүгдэд баяр хөөр, инээд баяслыг бэлэглэнэ. Ном унших, төрөл садантайгаа уулзах, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрүүл. Өмнөх өдрүүдийн ачаалал, ядаргаагаа бүрэн тайлахын төлөө бүх зүйлийг хийгээрэй. Шинэ содон зүйл турших, эхлүүлэхэд тийм ч таатай биш байна. 

Матар: Амьдралдаа тохиох сайн муу бүхнээ дүгнэн цэгнэх боломж гарч ирнэ. Урьд өмнө энэ бүхэнд зарцуулах цаг хугацаа, зав зай, эрч хүч төдийлөн гардаггүй байсан бололтой. Гэр бүл үр хүүхдэдээ ч анхаарал халамж тавиарай. Санхүүгийн байдлаа дүгнэн цэгнэж, хувийн санхүүгээ тогтвортой байлгах арга замыг эрэлхийлэх нь таныг эрсдэлд оруулахаас сэргийлнэ. 

Хумх: Алдаа гаргахаас үргэлж болгоомжлох нь таныг хий дэмий бодолд автуулах эрсдэлтэй. Иймд зарим үед эр зориг гарган урагшлах шаардлага гарч байна. Дотоод эрч хүчээ ашиглан бусдыг байлдан дагуулах оролдлого амжилт олно. Хайрын харилцаанд бага зэргийн адал явдал ашиг тусаа өгч ч мэднэ. 

Загас: Төлөвлөсөн уулзалтуудаас илүү гэнэтийн учрал болж магадгүй. Таны хэлэлцээр бүхэн амжилт дагуулахгүй. Бусадтай харилцахдаа хуурамч, дүр эсгэсэн зан гаргалгүй бодит байдлыг үнэнээр нь тайлбарлах хэрэгтэй. Хэрэв та нуун дарагдуулсан ямар нэгэн ажиллагаа зохион байгуулсан бол энэ нь богинохон настай байх болно. Аливаа зүйлд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй.

Таны сурталчилгаа