Цаг үеийн мэдээ

Олон Улсын Валютын Сангийн Төсвийн асуудал эрхэлсэн газраас Монголын татварын албанд хэрэгжиж буй “Техникийн туслалцаа”-ны хөтөлбөрийн хүрээнд эдийн засагч Майкл Хардигаар  ахлуулсан үнэлгээний баг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ажиллав. Багийн бүрдэлдэхүүнд богино хугацааны зөвлөхөөр Ирэне Башабе, Торстен Кумберланд Иакобсен, Лидия Софрона нар ажиллаж Монголын татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн гэж дүгнэв. 

Үнэлгээний баг Маргаан таслах үйл явц, Том татвар төлөгчийн татварын хууль мөрдөлтийн байдал ба бусад чиглэлээр үнэлгээ хийж, цаашид сайжруулах зөвлөмж өгч, Монголын татварын албаны 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгах олон улсын сайн туршлагуудаас зөвлөмж болголоо.

Таны сурталчилгаа