Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас нийт ажилтнуудынхаа дархлааг дэмжин улаанбурхан өвчин, ханиад томуу, халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор витаминжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ хүрээнд витамин А, цайр, дай-кал витамины багцыг төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад хүлээлгэж өгсөн байна.  

ГССҮТ-өөс эмнэлгийн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тогтмол зохион байгуулахаас гадна зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн зорилтот ажлуудыг хэрэгжүүлж буй юм.

Таны сурталчилгаа