Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Тиморын шигшээ багтай Азийн Цомын төлөөх хасагдах шатны тоглолтуудаа өнөөдөр эхлүүлж байна.
Тодорхой шалтгааны улмаас Зүүн Тиморын баг дундын бүсэд эзэн тоглолтоо хүлээн авах хүсэлтээ Азийн Хөлбөмбөгийн Холбоонд илэрхийлснээр тоглолтыг Индонез Улсын Бали аралд зохион байгуулж буй.
Тоглолтыг зохион байгуулагч Зүүн Тиморын хөлбөмбөгийн холбооны албан мэдээллээр, өнөөдрийн тоглолтыг шууд дамжуулалт хийх боломжгүй болсныг бидэнд мэдэгдээд байна.
Иймд багийн албаныхан шууд дамжуулалтыг дотоодын нөөц бололцоогоор буюу Монголын хөлбөмбөгийн холбооны Mongolian Football Federation фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэх болно.
Жич: Энэ нь тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс богино хугацаанд гаргасан шийдвэр бөгөөд бид өөрсдийн нөөц бололцооны хүрээнд шууд дамжуулалтыг гар утсаар явуулах учир чанарын шаардлага эс хангах, эсвэл алдаа гарах аваас хүлцэл өчье.