“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд АШУҮИС-тай хамтран орон нутгийн эмч нарыг чадваржуулах сургалт болон АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг 2024 оны 09 сарын 6-8 ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдана.
Үзлэгийн төрөл:
1. Зүрх судас
2. Хоол боловсруулах
3. Амьсгалыг эмгэг судлал
4. Хүүхдийн мэдрэл
5. Арьс судлал
Үзлэг хийх эмч нар:
1. Д.Агиймаа-АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн дэд профессор, АУ-ны Доктор, Хүүхдийн зөвлөх зэргийн их эмч, клиникийн профессор, хүүхдийн бөөр судлалын их эмч
2. О.Солонго-АСЭ хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат Эмч, Клиникийн профессор, Хүүхдийн зөвлөх зэргийн их эмч, уушги судлалын эмч
3. Д.Өлзий-АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АУ-н Доктор, хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны их эмч
4. Ж.Эрдэнэбаясгалан АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АШУ-ны магистр, хүүхдийн ахлах зэргийн эмч, хүүхдийн кардиолог
5. Э.Баттамир Монгол Япон Эмнэлгийн эпилепсийн төвийн эмч, АШУ-ны магистер хүүхдийн мэдрэлийн их эмч
6. А.Байгалмаа АӨСҮТ-ийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат Эмч, арьс харшлын эмч, Клиникийн профессор, арьс гоо заслын зөвлөх зэргийн эмч