Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их сургуулийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Тэргүүн их хамба, Хамба Номун Хан Д.Жавзандорж "МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун ханы" нэрэмжит тэтгэлгийн батламжийг оюутан Д.Билгүүн, Т.Эрдэнэмандал, Ж.Эрхэсболд нарт гардуулж баяр хүргэлээ.
2023- 2024 оны хичээлийн жилд мэдлэг, чадвар, хандлагаараа бусдыгаа манлайлан суралцан "Шилдэг оюутан"- аар шалгарсан тул 2024- 2025 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг авсан оюутнууддаа баяр хүргэн талархал илэрхийлье!
Тус сургуульд суралцсанаар Монголын өв соёл, уламжлалт ур ухааныг тээгч , ирээдүйн соён гэгээрүүлэгчид төрж байгаа юм.