Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны V хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болж, 43 нэр дэвшигчдээ тодруулсан.
Өнөөдөр Дүүргийн МАН-ын хорооны V хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн 43 нэр дэвшигчдийн холбогдох баримт материалыг дүүргийн Сонгуулийн хороонд өглөө.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос нэр дэвшигчдийн 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд урьд нь эмэгтэйчүүд ийм өндөр хувьтай нэр дэвшиж байгаагүй юм.
Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан Дүүргийн МАН-ын хорооноос хуульч, эрх зүйч, эмч, инженер гэх мэт салбар салбарын шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ.