Манай улс энэ оны эхний найман сард импортоор нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.
Энэ нь 2023 оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 26.1 хувиар өссөн дүн болж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.
Гадаад улсаас нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
-Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.5 тэрбум ам.доллар буюу 20.5 хувь,
-Эрдэс бүтээгдэхүүн 1.6 тэрбум ам.доллар буюу 21.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.4 тэрбум ам.доллар буюу 88.5 хувь),
-Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 776.1 сая ам.доллар буюу 12.1 хувь,
-Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.6 тэрбум ам.доллар буюу 21.3 хувь,
-Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 661 сая ам.доллар буюу 8.8 хувь,
-Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 400.7 сая ам.доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 154 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.9 хувь; ОХУ-д 25.2 хувь; Япон-д 10.0 хувь; БНСУ-д 4.1 хувь; АНУ-д 4.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 79.3 хувийг эзэлж байна.
2024-09-07
gaaliin tatvar heden zuun terbum bolson shde ter ih mungiig zam gvvr uulzvar tunel hiivel jiliin dotor l tugjrelgvi bolno
Uulzvar tugjrel
2024-09-07
Gaaliin tatvar heden zuun ter bumiig huraasan bgaa ter ih mungiig uulzvar tunel gvvren zam hiivel jiliin dotor l tugjrel arilna
МАШИНЫ импортоо хаах хэрэгтэй
2024-09-07
Адаглаад буруу жолоодлоготой машины импортийг хаах ёстой. ХЭН энэ шийдвэрийг гаргах ёстой юм вэ? НЭГЭНТ түгжрэл толгойны өвчин болж байхад машины ИМПОРТИЙГ хаахаас өөр арга байхгүй