Олон нийтийн арга хэмжээний үеэр нийтийн хэв журам алдагдах, бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулах, өмчлөх эрхэд халдах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд гарч байна.
Тухайлбал: Цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тоглолтын үеэр гар утсаа халааснаасаа алдсан, бусдад зодуулсан, насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл худалдсан, тасалбар цахимаар худалдан авна гэж залилуулсан, бусдад хутгалуулсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй нийт 24 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Танхайрсан, бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэл зөрчлийн тухай хуулийн 5.2.3 дугаар зүйлд заасны дагуу зөрчил гаргасан тухайн иргэнд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг.
Харин насанд хүрээгүй иргэнд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэлд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.
Зочин
2024-09-07
Тийм нөхөдийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй тэгээд согтууруулах ундаа пиво зарахгүй байх хэрэгтэй