Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас уулын туруутан амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор аргаль, янгирын гол байршил Их газрын чулууны уулын Ихрийн хад, Ёрвонгийн хайрхны аманд хөв цөөрөм байгууллаа.
Их газрын чулууны уул нь дотроо задгай уст цэг байдаггүй учир хөв цөөрмийг борооны үерийн ус орох боломжтой цэгүүдийг сонгон байгуулсан.
Хамгаалалтын захиргаанаас дулааны улиралд ус, хүйтний улиралд мөс хийх буюу биотехникийн арга хэмжээг авч ажиллах юм.