2024 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Алдаа оноогоо дүгнэж цэгнэх өдрүүдийн нэг байна. Өөртөө дүн шинжилгээ хийж бусдад буян үйлдэхийг хүснэ. Аялалд явах, үр хүүхдүүдийнхээ дуртай зүйлийг хийх зэргээр сайн аав ээж байж чадна. Олон нийтийн газар хүмүүстэй маргахгүй байхыг зөвлөж байна. Бусдын хар хэл ам таныг тайван орхихгүй гэдгийг санаарай.
Үхэр: Зарим ажилд ахиц гарах магадлалтай. Мөн шинэ өөрчлөлтөө эхлүүлнэ. Харин хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Магадгүй санхүүгийн таагүй асуудал гарч болзошгүй байна. Гаргасан шийдвэрээ нухацтай бодож, эргэн харахыг зөвлөж байна.
Хамтатгах: Сэтгэл зүрхний асуудал хөндөгдөх өдөр. Хайр дурлалын харилцаа өрнөл ихтэй ч амжилттай байх болно. Ганц бие хүмүүс хосоо олж, цаашдын амьдралынхаа тухай төлөвлөхөд хүрнэ. Удаан уулзаагүй төрөл садан ойр дотнын хүмүүстэйгээ уулзах үе ирнэ. Хэн нэгний хий хоосон амлалт таны цагийг хий үрэгдэхэд хүргэнэ.
Мэлхий: Тодорхой бус зүйлийг мэддэг юм шиг хийх хэрэггүй. Танд огтхон ч сайн нөлөө авчрахгүй зүйлээс эртхэн татгалзах нь аль аль талдаа хэрэгтэй. Хувийн амьдралд бага зэргийн хямрал үүсэж мэдэх ч зөв хөдөлж, ухаалгаар сэтгэж чадвал үүссэн нөхцөл байдлыг амархан дарж чадна. Хайр дурлалын харилцаанд ямар нэгэн саад бэрхшээл багатай үе. Мөн гэр бүлд сайхан уур амьсгал үргэлжилнэ.
Арслан: Өөртөө хэрэгтэй эрч хүчийг хуримтлуулж, дархлаагаа сайжруулахын төлөө энэ амралтын өдрийг зориул. Агаар салхинд гарч, таагүй асуудлаа толгойноосоо авч хаян бүхий л үед амьдралын аз жаргалыг мэдрэхийг хичээ. Сул дорой биетэй, сэтгэл санаа таагүй байгаа бол том бөгөөд чухал ажлыг барих хэрэггүй. Хайртай хүнээсээ сэтгэлийн таашаал, урам зориг эрч хүчийг авна.
Охин: Олон нийтийн ажил хийдэг хүмүүст тодорхой хэмжээний үүрэг оногдож магадгүй. Зорилгодоо үнэнч байж өөрийн амьдралыг гэрэл гэгээ рүү хөтлөх эхлэлээ тавь. Арилжаа наймаа нь таны бодож төсөөлж байснаас өөр гэдгийг ойлгох болно. Ихэнх хүмүүс ажил амьдралын хатуу хөтүүг туулах ч хөдөлмөрлөсний хирээр амжилт ирнэ гэдгийг ойлгох болно.
Жинлүүр: Найз нөхөд болон хамаатан садны хүрээллээс ирэх шүүмжлэл таны анхаарлыг татаж магадгүй. Энэ үед нөлөө бүхий хүнтэй танилцаж, тэдний нэр хүндийг ашиглах бодол төрөх байх. Танд ирэх мэдээлэл үнэн бодитой эсэхийг шалгаж байж арга хэмжээг авахгүй бол сөргөөр нөлөөлж болзошгүй. Хоосон хов живээс холхон байхыг бодоорой.
Хилэнц: Биелээгүй хүсэл гүйцэлдэх азтай учрал тохиож болзошгүй. Од эрхэс энэ өдөр таныг ивээлдээ авч бүхий л талаар дэмжиж байна. Зарим нэг зөрчилдөөнтэй сөрөг хандлага аяндаа засарч, хэвийн харилцаа бий болно. Хайр сэтгэлийн харилцаанд харилцан хүндлэх сэтгэл ноёрхоно.
Нум: Нээлттэй илэн далангүй байж, халуун дулаан хандлага гаргаснаар харилцаагаа сайжруулна. Найз нөхөд тань хандаж, дэмжлэг хүсэж магадгүй. Таны хичээл зүтгэл эргэн тойрны олон хүнд нөлөөлж зөв хандлагыг эхлүүлж бусдын хүндлэлийг хүлээнэ. Ямар ч тохиолдолд өөрийгөө алдаж, эвдрэхгүй байхыг зөвлөж байна.
Матар: Амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь бүх зүйлд сөргөөр нөлөөлөх тул бүхий л асуудлыг сайтар нягталж уур амьсгалыг хэвийн болгохыг хичээгээрэй. Хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүрэн эзэмдэж янз бүрийн таагүй зүйлд автуулж болзошгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалд байр сууриа хадгалж, өөртөө амарч тайвшрах боломж олж авахыг хичээ.
Хумх: Олон нийттэй холбоотой үйл ажиллагаанаас хөндий байж, аль болох ойр дотнын хүмүүстэйгээ хамт байгаарай. Сайн мэдэхгүй хүнд хувийн зовлон жаргалаа тоочих хэрэггүй. Зарим хүмүүс таны эсрэг явуулга хийж болзошгүйг анхаар. Өнөөдөр амьдралаа өөрчилж болохуйц чухал шийдвэрийг гаргах хэрэггүй.
Загас: Шийдвэрлэхэд төвөгтэй ажлууд ар араасаа урган гарах ч та ойр дотнын хүмүүсийнхээ ачаар богино хугацаанд зохицуулна. Амьдралын эрч хүч нэмэгдэж өөдрөг үзлээр дүүрэн байх ч хайр дурлалын эргүүлэгт орооцолдох юм бол тийм ч таатай байхгүй. Хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх цаг мөч бүхэн үнэ цэнтэй байх хэрэгтэй. Харин сэтгэл санаа тогтворгүй байвал нөхцөл байдал байн байн солигдоно. Зарим хүмүүсийг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна.