Нийслэлийн хэд хэдэн байршилд зам хааж, засвар шинэчлэлийн ажлыг хийж байна.
1. Сүхбаатар дүүрэг. 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд маргаашийн 06.00 цаг хүртэл хаах юм.
2. Баянзүрх дүүрэг, 2, 4, 7, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр /Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд энэ сарын 9-ний 06.00 цагийн хооронд хааж засварлана.
3. Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг мөн хийж байна. Маргааш өглөөний 6 цагаас уг замыг нээнэ.
Авто замд засвар шинэчлэл хийх дээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ. Иймээс иргэд жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.