“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Парисын паралимп өнөөдөр өндөрлөх билээ.
Манай тамирчин Э.Содномпилжээ эхний оролдлогоор 243 кг харин хоёр дахь оролтод 248 өргөж 3 дахь буюу сүүлийн оролдлогоор 260 кг захиалсан нь амжилтгүй боллоо.
Ийн манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж, цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин боллоо.
”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин юм.
2024-09-08
сайхан байна баярхүргэе