Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 125кг-д манай тамирчин  Батбаярын Намбардагва хүрэл медалийн төлөө хүч үзнэ. 

Тэрээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Хосей Фүжитаг 4-0, ¼ шигшээд Хятадын тамирчныг 8-0 ялж, хагас шигшээд Бенжамин Аллен Кутерт 13-3 харьцаатай ялагджээ. 

Ингэснээр орон нутгийн цагаар 18:00 буюу  манайхаар шөнийн 00.00 цагт эхлэх медалийн төлөөх барилдаанд  Казакстаны Алихан Хуссайнов, Сцяпан Мандрык (AIN) нарын ялсантай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. 

Мөн 92 кг-д Д.Дэлгэрдалай Унгарын бөхтэй дагах барилдаан хийнэ.  

Таны сурталчилгаа