Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Энэ талаар Э.Содномпилжээ "Парисын олимпын наадамд үндэсний шигшээ багийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргаад Казакстанд хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Баруун мөр бэртэлтэй байсан учир физик эмчилгээ хийлгүүлсэн тэнд. Эмчилгээ хийлгүүлэхэд тусалсан Биеийн тамир спортын үндэсний хороондоо баярлалаа. Өнөөдөр хангалттай тултал үзлээ. Сүүлд 260 кг дээр бэртэлтэй мөр өвдөлт өгсөн учраас дээшээ гарсангүй" гэв.