Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2024.09.09 / ДАВАА ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 06.22-19.17

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 9 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Онгоц одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:22-19:17.Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

 

Таны сурталчилгаа