Цаг үеийн мэдээ

2024 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажил хэргийн асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай. Сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэт их ачаалалтай ажилласнаар байвал энгийн хялбар ажил ч залхмаар санагдаж болзошгүй. Бусдын хандлагад буруу өгөлгүй хүрээлж буй найз нөхөд, хүмүүст илүү анхаарлаа хандуулаарай.

Үхэр: Ихэнх хүмүүст итгэл нэмэгдэж, өөрийн үнэ цэнтэй бүхий л чанаруудаа үзүүлэх болно. Та хөрөнгө мөнгөнөөс илүүтэй бүтээлч чанартаа анхаарлаа хандуулах юм бол олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Жижиг сажиг үйл явдлын таагүй нөлөөг март. Амьдралын хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр.

Хамтатгах: Эрсдэлтэй ч гэлээ ирээдүйд эерэг нөлөөгөө өгөх ажлыг та зориглон хийхийг хүснэ. Энэ үедээ бусдын нүдэнд ч хэрэгтэй зүйл гэж харагдахгүй байж мэднэ. Өөрт байгаа нөөц боломжийг зөв ашиглавал бүх ажил үйлсээ бүтэмжтэй болгоно. Элдэв үйл явдлаас хол байхгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлж мэднэ.

Мэлхий: Бүх зүйлдээ арвич хямгач байхыг од эрхэс зөвлөж байна. Урьдчилан тааварлаагүй зардал болон үрэлгэн байдал нь санхүүгийн тогтворгүй байдалд ихээхэн нөлөөлөх болно. Олны хөлийн газар болон дуу шуугиан ихтэй орчноос зайлсхий. Өөрийнхөө үйл хөдлөлдөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Хуримтлуулсан туршлагаа зөв зүйлд ашиглаарай.

Арслан: Эрх мэдэлтэй хүн бүрийн үгэнд итгэдэг бол өөрийн болон бусдынхаа ажлыг баллаж магадгүй. Хэрэггүй харилцаа холбоог дуусга. Мөн шинэ танилцсан хүндээ шууд итгэх хэрэггүй. Таны хэт их идэвх зүтгэл нь бусдын дургүйцлийг хүргэж мэднэ.

Охин: Тооцоо судалгаа хийдэг хүмүүсийн хувьд толгой өөд татахгүй ажилтай байх бөгөөд чөлөөт цаг зав гарахгүй бололтой. Удирдах ажилтай хүмүүс зарим нэг таагүй асуудал нь өмнөхөөс хүндрэлтэй байж магадгүй. Өнөөдөр өөрийн үйлдэлдээ хянамгай байхгүй бол бүтэлгүйтэлтэй нүүр тулж болзошгүй.

Жинлүүр: Энэ өдрийг харилцаа холбоо тогтоох, бүтээлч эрэл хайгуул хийхэд зориулаарай. Эхэлсэн зүйлээ дуусгахын тулд аар саар зүйлд цагаа үрэх хэрэггүй. Амьдралын эрч хүч болон дур булаам байдал тань нэмэгдэнэ. Ойр дотнын хүмүүсийн зүгээс тавих анхаарал халамжийг төвөгшөөн хүлээн авах хэрэггүй. Тэд үргэлж таны сайн сайхны төлөө байдаг гэдгийг санаарай.

Хилэнц: Бүтээлч арга барил, шинэлэг хандлага юу юунаас илүү хэрэгтэй байна. Бүх ажлаа амжилттай хийж дуусгахад од эрхсийн байрлал ихээхэн нөлөөлөх болно. Албан ажилдаа тавих анхаарал гэр бүл, үр хүүхдэдээ тавих халамжаас илүү байвал, тэднийг гомдооход хүргэж мэднэ. Бусдын зөвлөгөөг сонсож өөртөө дүгнэлт хийгээрэй.

Нум: Багагүй хөдөлмөр зарж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх болно. Таны хувьд байр сууриа дээшлүүлэх боломж олон олдохгүй гэдгийг мартаж болохгүй. Энэ өдөр илүү анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Өөртөө хамааралгүй зүйлд хошуу дүрэх хэрэггүй. Аливаа харилцаа холбоогоо хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж мэднэ.

Матар: Бүхий л үйл ажиллагаа мөнгө санхүүтэй холбоотой байна. Тооцоо, тайлангаа зөв хийх нь таныг ирээдүйд гарах алдагдал, эрсдэлээс сэргийлнэ гэдгийг санаарай. Гэнэтийн болон хувь тавилангийн бэлгүүд хүлээж байна. Нөхцөл байдал бага зэргийн ачаалалтай байна. Энэ бүгдийг зохицуулах оюун ухаан, овсгоо самбааг та гаргаж чадна.

Хумх: Сэтгэл хөдлөл ихсэх тул биеэ барь. Дотоод зөрчил дээд хязгаарт тулж мэднэ. Хэн нэгэнд амласан амлалтаасаа ухарч няцах явдал гарч магадгүй. Гэвч танд алдаагаа засах боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Эрүүл мэндийн байдал таны сэтгэлийг нэлээд зовоох ч богино хугацаанд оношийг нь олох арга хэмжээ авч чадна.

Загас: Ажлын эхний өдөр ачаалал ихтэй байх ба эцэслэн шийдвэрлэгдээгүй гэрээ хэлэлцээр, уулзалт ярилцлага зэргээс болж цаг зав гарахгүй байх болно. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүст эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүй тул анхаарал болгоомжтой байгаарай. Өвчин эмгэг туссан бол хурдхан арга хэмжээ авахгүй бол хүндэрч болзошгүй.

Таны сурталчилгаа