Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.09.09) БНФУ-ын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд энэ үеэр Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэх, санал дүгнэлт боловсруулах, Монгол Улсад үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны дарга Ч.Нарантуяа, тус газрын мэргэжилтэн Н.Мөнхсаруул, мэргэжилтэн Х.Намиун, Найрамдлын бүлгийн дэд дарга, Европын хэргийн хорооны дэд дарга, Гадаад хэрэг, батлан хамгаалах, зэвсэгт хүчний гишүүн Жизэл Жүрда, Найрамдлын бүлгийн дэд дарга, Эдийн засгийн бодлогын хорооны гишүүн Мартинн Бэртэт, Найрамдлын бүлгийн гишүүн, Гадаад хэрэг, батлан хамгаалах, зэвсэгт хүчний хорооны гишүүн Этьен Блан, Найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга Завиэр Вэрнэ, Хэргийг түр хамаарагч Жульен Пауперт, Хэлмэрч Ж.Насанжаргал, Атташе Виктор Гү, Тамгын газрын ажилтан Г.Тунгалаг нар байлцлаа.
2024-09-10
Iim hog shaaruud turd orj Africa aas huugdsun luibarchidaar eh oron oo horduulah ni