Япон Улсын Шизүока муж дахь сурагч солилцооны 5 хоногийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг хоёр үе шаттайгаар дүгнэж, нийт 241 сурагчаас хамгийн өндөр оноотой долоон сурагч шалгарлаа.
Энэхүү сонгон шалгаруулалтад суралцагчдын эсээний уралдаанд ажиллаж байсан туршлагатай, Боловсрол эвслийн гишүүн болон хамтрагч байгууллагын таван шүүгч ажилласан юм.
Сонгон шалгаруулалтад дараах цахим шуудангаар эсээ бичсэн суралцагчид тэнцсэн бөгөөд тэнцсэн сурагчидтай яамнаас холбогдон мэдээлэл өгч байгаа болно.