2024 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бүх хүний зөвлөмж зөвлөгөөг ягштал дагах хэрэггүй. Ялангуяа чухал ажил хэрэг явуулж байгаа тохиолдолд нямбай няхуур хандах хэрэгтэй. Та хайхрамжгүй байдлаасаа болж алдаа гаргахад ойрхон байна. Олон нийтийн болон томоохон худалдааны үйл ажиллагаанаас холуур байгаарай. Амьдралд томоохон өөрчлөлт гарч болзошгүй тул бэлтгэлтэй байгаарай.
Үхэр: Өөрчлөлт шинэчлэл ирнэ. Хүсэж байгаа бүхэндээ хүрэхийн тулд бага зэрэг золиосыг гаргаж сурах хэрэгтэй. Санаж бодсон зүйлээ зоригтой хэрэгжүүлэх эрч хүч байгаа бол ямар ч таагүй зүйлийг тайван хүлээж ав. Ажлын ачаалал их байгаа бол хувийн амьдралаа сайн зохицуул.
Ихэр: Шинэ харилцаа урт хугацааны түншлэл, нөхөрлөлийн эхлэл болж магадгүй. Хувь тавилан танд зүгээр ч нэг учрал илгээхгүй гэдгийг мэдрэх болно. Зорилгоо ялихгүй шалтгаанаар хойшлуулах хэрэггүй. Таны өмнө олон боломж байгаа тул цаг алдалгүй өмнөх ажлаа цэгцэлж дараагийн шинэ боломжийг хай. Хөрөнгө мөнгөтэй харилцахдаа хайнга хандахгүй байхыг сануулж байна.
Мэлхий: Аж үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын хувьд уналтад орохуйц бэрхшээл тулгарна. Ажлаа буруу арга барилаар барьж авсан бололтой. Ажлын нөхцөл байдлыг дүгнэхэд арай л эрт байна. Гарч болох олон таагүй асуудлыг хайртай хүмүүсийн дэмжлэгээр даван туулж чадна. Гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэл сэргээсэн сайхан дурсамжаа хуваалц. Эрүүл мэндийн асуудлаа мартаж болохгүй.
Арслан: Аз туршсан, эрсдэлтэй ажил хэрэгт эр зоригтой гэдгээ харуулах бололтой. Өнөөдөр дэмий хоосон болгоомжил, эргэлзээ хэрэггүй. Үр дүн нь тодорхой зүйл ашиг орлого авчрах боломж гэж ойлго. Хувийн чухал ажлыг өнөөдөр эхлүүлбэл амжилттай байна. Хүнд суртал, зөрүүд зан таны ажилд саад болж мэднэ. Хайр дурлалын хувьд дураараа зангаасаа болж хаягдаж мэднэ.
Охин: Аливаа буруу илэрхийлсэн үг хэл нь таарамжгүй байдал, маргаан мэтгэлцээн үүсгэнэ. Үзэл бодлоо хамгаалах, ямар нэг зүйлийг батлах гэсээр та хамаг эрч хүчээ барна. Асуудлыг даамжруулбал нөхцөл байдал буруугаар эргэнэ. Эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй тул та аль болох ганцаар байж тархи толгойгоо амраахыг хичээгээрэй.
Жинлүүр: Орлогын шинэ эх үүсвэрийг хайх, өөр төрлийн ажил үйлчилгээ эхлүүлэх зэрэгт амжилттай байна. Удахгүй ашиг орлого нэмэгдэнэ гэж од эрхэс танд амлаж байна. Хэн нэгэнтэй үүсгэсэн хэрүүл маргаан нь удаан үргэлжилнэ. Хайр дурлалын таагүй эргүүлэгт орсон хүмүүсийн хувьд гарах хэрэгтэй болно. Эрч хүчтэй байвал өөрийн аз жаргалаа олно гэдэгт итгэлтэй байж болно.
Хилэнц: Аливаа ажил саадгүй, эхний оролдлогоор амжилттай болно. Мөнгө санхүүгийн асуудалд санаа зовохгүй тул та өөрөөрөө бахархаж, бардамнах болно. Өнөөдөр гэр бүлдээ төдийгүй ажлын хамт олондоо ч тус дэмтэй, нэр хүндтэй байхыг эрмэлзэнэ. Та олон хүнд магтагдаж, хүндлэгдэнэ. Гэхдээ амьдралын чухал нууцаа ямар ч хүнд дэлгэх хэрэггүй. Таны дотнын найз байсан ч энэ бүхэн хамаатай байна.
Нум: Завгүй ажлын өдөр болж өнгөрнө. Ажил дээр гэнэтийн үзлэг шалгалт ирж магадгүй ч олон хүний өмнө өөрийн ажлын явцыг танилцуулах боломж гарна. Танд өөрийгөө зөв талаас нь илэрхийлэх сайхан боломж гарч ирнэ. Уран сэтгэмж, шинэ содон санаачилгаа ил гаргахад таатай үе. Найз нөхөдтэйгөө уулзвал цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно.
Матар: Өнөөдөр өөртөө хэт их ачаалал үүрүүлж, олон нийтийг хамарсан асуудлыг шийдэх гэж зүтгэсний хэрэггүй. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд түр хойшлуулж тохиромжтой үеийг хүлээ. Сэтгэл хөдлөл, түргэн зан нь хамтрагчтайгаа муудалцахад хүргэнэ. Толгой өвдсөн асуудлаас аль болох хол байхыг зөвлөж байна.
Хумх: Өвөрмөц арга барил, бат итгэл үнэмшил нь таагүй байдлаас зайлсхийх нөхцөл болно. Сэтгэл санааны хувьд дарамт, ачаалал ихтэй байх ч зарим төрлийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Үйл ажиллагаагаа тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой хэлбэрээр явуулах юм бол амжилт олно. Харин хайр дурлалын асуудал дээр тийм ч амжилттай биш байна.
Загас: Үндсэн ажлаасаа гадуур нэмэлт орлого олох сайхан боломжийг олж харна. Үүнийгээ ч амжилттай ажил хэрэг болгож чадна. Гэхдээ шинэ салбарт ажиллах бол их амжилт олно гэж хэт баярлах хэрэггүй. Өмнө нь хийж дадсан ажил юу юунаас илүү чухал гэдгийг санаарай. Та өөрийн оюун ухаан, манлайлах чадвараараа түншүүдээсээ өндөр үнэлгээ авна. Таны төлөө санаа тавих хамтрагч нартай нэгдэнэ.