Цаг үеийн мэдээ

Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоолын дагуу Үндэсний аудитын газар “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит”-ыг эхлүүлээд байна. Аудитын нээлтийн уулзалтыг 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Үндэсний аудитын газарт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогч Я.Самбууням “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит”-ыг гүйцэтгэх төлөвлөгөө болон бусад анхаарах шаардлагатай асуудлыг танилцуулав.

Аудитын нээлтийн уулзалтад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлсэн эсэхийг үнэлж, дүгнэх зорилгоор аудитыг гүйцэтгэж байгаа юм.

“Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит”-ын дүгнэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Таны сурталчилгаа