Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Нийслэлийн салбар комисс, Нийслэлийн удирдлагууд, Улс төрийн намууд, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж, 29 дэх жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.
Үндэсний музейн өмнө талд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөг 1997 онд уран барималч Л.Болд зэс хөөмлийн аргаар урласан юм.