Цаг үеийн мэдээ

Дэлхийн ур чадварын байгууллагаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн олон улсын байгууллага (OECD) болон ЕTS үнэлгээний байгууллагатай хамтран мэргэжлийн болон техникийн боловсролын дараах 5 мэргэжлийг PISA үнэлгээнд хамруулна. Үүнд:

- Automotive Technician- Автомашины техникч

- Electrician- Цахилгаанчин

- Business and Administration- Бизнесийн удирдлага

- Healthcare/Nursing Assistant- Эрүүл мэнд/Сувилахуй

- Hotel Receptionist- Зочид буудлын ресепшин

PISA үнэлгээг дээрх мэргэжлүүдийн хүрээнд 2025 оноос 6-аас дээш улс оронд туршин хэрэгжүүлэх бөгөөд туршилт амжилттай хэрэгжвэл цаашид олон улс орнуудад нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Үнэлгээг “Иргэд юуг хийж чаддаг, мэддэг болох нь хамгийн чухал вэ?” гэдэг асуултын хүрээнд “Live performance assessment” буюу амьдрах чадварын үнэлгээг чухалчлах талаар "Дэлхийн ур чадвар Лион 2024"-ийн үеэр мэдээллээ.

Таны сурталчилгаа