Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Зам, харилцаа тээврийн төлөөлөгчдийн 35 дах ээлжит уулзалт 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ордос хотод амжилттай зохион байгуулагдав.
Тус уулзалтаар Бүгд найрамдах Хятад ард улс болон Монгол улс хоёрын хооронд хийгдэж буй ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.