Өсвөр үе, сургуулийн насны тамирчдын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Ал Алин дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол улсын өсвөр бага насны баг тамирчид 8 хүрэл медалийн болзол хангаж амжилттай оролцлоо.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг шүүгчээр Б.Болдбат шалгарлаа.
Хөвгүүд:
33 кг Б.СүхЭрдэнэ (Свинг) - хүрэл
49 кг Б.Агарзандан (Радианс) - хүрэл
Охид:
37кг Э. Жаргалмаа (Дорнод аймаг) - хүрэл
40кг Б. Энхжин (Өмнөговь аймаг) - хүрэл
46кг А. Мөнгөнзул (Ихэр Бээлий) - хүрэл
49кг М. Анужин (Радианс) - хүрэл
52кг О. Цэлмүүн (Алдар спорт хороо) - хүрэл
54кг С. Энхчимэг (Дорноговь) - хүрэл медаль хүртлээ.