Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран 2022 оноос эхлэн уламжлал болгон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг өнөөдөр /2024.09.10/ зохион байгуулж байна. 

Энэ удаагийн Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдсан буяны ном хурах арга хэмжээнд Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд Улсын комиссын урилгаар оролцож буй БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага болох “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн дарга Ким Жонгмин, “5.18 Ардчиллын хөдөлгөөний үнэний комисс”-ын дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ан Жончеол нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

Таны сурталчилгаа