Цаг үеийн мэдээ

2000-аад оны хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан Наруто цуврал аниме бүтээлийг "Lionsgate motion pictrue group" Live action буюу цуврал кино болгон бүтээж буй. Тус киноны найруулагчаар алдарт Хүн-Аалз цувралын Дестин Дэниел Креттон ажиллахаар болсон.

Тэрээр Марвелийн Шан Чи ба Арван цагаригийн домог, 2019 оны Шударга өршөөл зэрэг киногоороо алдартай.

Нууц навчит тосгоны шар үст нинжагийн сонирхолтой түүх, бүх цаг үед яригдах хамгийн шилдэг тулаант аниме бүтээлийг камерын дуранд бүтээх ажил аль 2015 оноос яригдаж эхэлсэн байдаг. Кино зохиолч Таша Хуото Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлага даа "Скриптээ дуусгасан" гэж хэлээд төслийг найруулагч Креттонд шилжүүлсэн гэдгээ хэлсэн юм. 

Кино зохиол бэлэн болсон гэдэг нь Нарутогийн түүхээр бүтэх киноны ажил амжилттай эхэлсэн гэдгийг илтгэж байна.

Нарутогийн зохиолч Кишимото хэлэхдээ "Би Дестинийг Нарутогийн түүхийг бүтээх төгс найруулагч гэж боддог. Түүнээс өөр Нарутог гайхалтай бүтээх найруулагч үгүй.  Дестинтэй уулзахад нээлттэй сэтгэлгээтэй найруулагч гэдгийг мэдэрсэн. Киног тэсэн ядан хүлээж байна. Нарутогийн тулаанууд удахгүй гайхалтай кино болон гарах нь ээ" хэмээн хэлсэн байдаг.

Таны сурталчилгаа