45 дахь Дэлхийн Шатрын Олимпиадын 5-р өрөгт Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Судан Улсын шигшээ багийг 4:0 харьцаагаар ялж, 6-р өрөгт супер Их мастеруудаас бүрдсэн Болгар Улсын шигшээ багт 3:1 харьцаагаар ялагдал хүлээлээ. Манай эрэгтэй баг 6 өргөөс 2 ялж 2 тэнцсэн амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.