Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор дунд зохион байгуулагдсан “Шилдэг залуу офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-ий “Эмэгтэй шилдэг” ахлагчаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярсайхан тэргүүлж, 5.0000.000 төгрөгийн эзэн боллоо.
Мөн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Мягмардаш цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын шалгуур үзүүлэлтээр аваргалж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
“Асуудлаас шийдэлд” уралдааны хүрээнд тус аймгийн төрийн цэргийн болон болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд болсон тус тэмцээн өнгөрсөн гуравдугаар сараас есдүгээр сарын 16-ныг хүртэл гурван үе шатттайгаар өрнөлөө.
Тэмцээний нэг, хоёрдугаар шатанд 8 байгууллагын 200 гаруй алба хаагч гэрийн даалгавар гүйцэтгэсэн бол сүүлийн шатанд шалгарсан 40 алба хаагч хууль эрх зүйн мэдлэг, хэрэглээний программын мэдлэг, сэтгэл зүйн тест, цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын шалгуур үзүүлэлт, буудлага гэсэн төрлүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.